“Мазаалай брэнд”-ийг үүсгэн байгуулагч “Хан алтайн инээмсэглэл” ББН-ийн захирал
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт үйл ажиллагаа явуулж байна. Анх нөхөрлөлөө 2021 оны 6 сарын 24 нд байгуулж 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэрээр богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж аль хэдийнээ олон арван үйлчлүүлэгчидтэй болж чаджээ. Анх сүү худалдан авч өрөм тараг гарган зарж байсан бол одоо сүү, тараг, өрөм, 5-8 төрлийн ааруул, цайны тос, хайлмаг, шар сүү шар сүүний ундаа зэрэг 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Улмаар “МАЗААЛАЙ” БРЭНД болгон “Ээлтэй Монгол хүнс” уриатайгаар байгальд ээлтэй үзэл санааг түгээх бүх насны хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Мазаалай брэндийн хүүхдэд зориулан гаргасан жижиг савлагаатай даавуун ууттай бэлгийн багц, том савлагаатай бэлгийн багц, өрөмтэй өдрийн цайны багц, ааруулын цуглуулга зэрэг шинэлэг чанартай бүтээгдэхүүн эрэлт ихтэй байдаг гэнэ.
Мөн сүү сүүн бүтээгдэхүүнийг бэлтгэхээс гадна өдөр тутмын хэрэглээ болгох нь чухал гэж үзээд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг МАЗААЛАЙ КАФЕ. г байгуулан ажиллаж байна. Цаашид Мазаалай бууз банш гарган иргэддээ эрүүл хүнсээр үйлчлэх ажлаа эхлүүллээ.
Хариулт (0 )