Хөшөөтийн уурхай экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас 1-1.2 ам.долларыг Хөшөөт хөгжил сандаа төвлөрүүлдэг юм байна. Өнгөрсөн жил анх удаа 2 сая тонн нүүрс экспортолж, одоогийн байдлаар 6.7 тэрбум төгрөгийг сандаа төвлөрүүлжээ. Тэрний 70 хувийг АИТХ-ын төлөөлөгч нар шийдвэрлэж зарцуулдаг, 15 хувийг нь Цэцэг сум, 15 хувийг Дарви сум авч нийгмийн хөгжилдөө зориулдаг юм байна.
Жилдээ 6-7 цэцэрлэг барих мөнгө орж ирдэг ч аймаг, орон нутгийн удирдлагууд зарцуулахдаа “будилуулдаг” нь Аудитаар ил болж байна.
Өнөөг хүртэл 14-15 тэрбум төгрөг энэ замаар урссан гэсэн үг. 2022 онд Хөшөөт хөгжил санд нийт 6.7 тэр бум төгрөг төвлөрсөн. Үүнээс одоогийн байдлаар 900 гаруй сая төгрөгийг хэрэггүй зүйл зарцуулжээ.
Үүний талыг нь ард иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар өөрсдийгөө чадавхжуулж, мэргэшүүлэхэд зарцуулжээ. Нэг ёсондоо 50 хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр гараа угаачихсан гэсэн үг.
Хариулт (0 )