khovd.mn

Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу⁉

Толхын Ойл ХХК 2016 онд Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт 1-2-3-р 12 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулжээ. Тэгвэл энэ ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу, стандарт шаардлага хангасан барилга орон сууц барьж чадаагүй байна. Иймд ГХБХБГ-аас дутуу үлдсэн орчны тохижилт, авто зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг заасан хугацаа буюу 2021.06.21-ний дотор дуусгаж хүлээлгэж […]

0
4750
Т.Дырдубай захиралтай Толхын Ойл ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу⁉

Толхын Ойл ХХК 2016 онд Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт 1-2-3-р 12 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулжээ. Тэгвэл энэ ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу, стандарт шаардлага хангасан барилга орон сууц барьж чадаагүй байна. Иймд ГХБХБГ-аас дутуу үлдсэн орчны тохижилт, авто зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг заасан хугацаа буюу 2021.06.21-ний дотор дуусгаж хүлээлгэж өгөх мэдэгдлийг 2021.05.21-ний өдөр хүргүүлжээ. Гэтэл тус ХХК мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг одоо хүртэл биелүүлээгүй байгаа тул тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Яагаад дутуу гүйцэтгэлтэй нүд хуурсан  барилгыг улсын комисс хүлээж авав. Үүний цаана хэний эрх ашиг байсан бэ гэдэг нь ч анхаарал татаж байна. Хүн амьдрах таатай орчин бүрдээгүй, зай талбай жижиг ийм барилгыг хүлээж авсан нь оршин суугчдын санал гомдлыг ч дагуулсаар байна. Энэ мэт ашиг хонжоо хайсан компаниудад хариуцлага тооцох цаг нэгэнт иржээ. 

Энэ удаад Толхын ойлыг онцоллоо. Дараагийн цувралуудыг үзэгч та бүхэнд тун удахгүй хүргэнэ…

2021.07.06 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл