Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид өнөөдөр аймгийн төв талбайн цасыг цэвэрлэх ажлыг хийж байна. Тэдний хувьд өглөөний нарнаас оройн нар жаргах хүртэлх хугацаанд цаг наргүй ажилладаг хэдий ч гар дээр авч байгаа цалин мөнгө нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаа талаар учирлалаа. Тэд гар дээрээ 400 гаруй мянган төгрөгний цалин авдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед нийгмийн асуудал хүнд байгааг онцоллоо. Иймд төр засаг анхаарлаа хандуулж цаашид цалин хөлс нэмэх асуудлыг шийдэж өгөхийг хүслээ.
Хариулт (0 )