Хотын төвийн гудамж талбайн траншейны нүхнүүдийг таглаж аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
Ил задгай таггүй траншейны нүхэнд иргэд унаж бэртэх асуудал сүүлийн үед их гарч байгаа юм.
Хамгийн сүүлд гэхэд л Ардчилсан намын урд талын траншейны нүхэнд хүүхэд унасан гэх мэдээлэл байна.
Иймд траншейны нүхнүүдийг таглаж, аюулгүй болгох нь чухал байна.
Мөн хотын өнгө үзэмжинд ч сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хариулт (0 )