Мөст сумын ЭМТ-ийн эмч ажилчид хариуцлага алдсны улмаас иргэний амь нас үрэгдсэн гэх гомдлын мөрөөр тус сумын засаг дарга С.Баасандоржоос тодрууллаа. Тэрээр хэлэхдээ эмч нар хариуцлага алдсан байна, цаашид хариуцлагатай ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Тухайн өдөр сумын хэмжээнд шатахуун тасарсан гэдэг асуудал яригдаж байна. Нөөцөнд хангалттай бензин байсан, манай эмч нар бензин авья гэж надад ерөөсөө хэлээгүй гэв.
Хариуцлага алдсан З.Болормаа эмчид зохих хэмжээний хариуцлагыг тооцож цалингийн 20 хувь болон сануулах арга хэмжээ авсан гэх тайлбарыг өглөө. Хүний алтан амь үрэгдчихээд байхад сануулах арга хэмжээ аваад орхих нь хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байгаа юм. Ямартай ч Мөст сумын ЭМТ-ийн эмч эмнэлэгийн ажилчид газраа олоогүй гэх шалтгаанаар талийгаач Г-д эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй байна. Энэ асуудалд шат шатны байгууллагууд цаашид хэрхэн анхаарлаа хандуулж ямар хариуцлага тооцох вэ? Ямартай ч мэдээллийн мөрөөр тус сумын цагдаагийн хэсэг шалгалтын ажиллагааг явуулж эхэллээ
2022.02.10
Хариулт (0 )