khovd.mn

Сүүлийн 24 цагт 7 халдвар нэмэгдэж нийт халдварын батлагдсан тоо 268 боллоо

Сүүлийн 24 цагт 7 халдвар нэмэгдэж нийт халдварын батлагдсан тоо Ховд аймагт 268 боллоо. Тодруулбал: Улаанбаатар хотоос ирж байсан нэг том хүн, нэг хүүхдээс илрээд байгаа бол бусад нь Цамбагарав, Бооржи зочид буудалд тусгаарлагдаж байгаа ойрын хавьтлын иргэд юм байна.  Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүнд нэг […]

0
2749
Сүүлийн 24 цагт 7 халдвар нэмэгдэж нийт халдварын батлагдсан тоо 268 боллоо

Сүүлийн 24 цагт 7 халдвар нэмэгдэж нийт халдварын батлагдсан тоо Ховд аймагт 268 боллоо.

Тодруулбал: Улаанбаатар хотоос ирж байсан нэг том хүн, нэг хүүхдээс илрээд байгаа бол бусад нь Цамбагарав, Бооржи зочид буудалд тусгаарлагдаж байгаа ойрын хавьтлын иргэд юм байна. 

Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт 12 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал хүнд нэг иргэн бусад нь хөнгөн байгаа гэнэ. 

Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 118, тусгаарлах байрант 130, гэрийн тусгаарлалтанд 8, гэрийн ажиглалтад 360 иргэн байна. 

Ковид-19-ийн 2-р үе ийнхүү Ховд аймагт эхэлж байна. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулж, шаардлагагүй үед олон нийтийн газраар явахгүй байхыг хүсье

2021.05.30

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл