khovd.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчид, жолооч тээвэрчдийн анхааралд…

СЭРЭМЖЛҮҮЛЭГЦаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш /2023.9.27/ Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй. Мөн газар тариалангийн бүс нутгаархөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх төлөвтэй байна.Цаашид есдүгээр сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын […]

0
1266
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчид, жолооч тээвэрчдийн анхааралд…

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш /2023.9.27/ Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй. Мөн газар тариалангийн бүс нутгаархөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх төлөвтэй байна.
Цаашид есдүгээр сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө -1+4 орчим байна. Есдүгээр сарын 30-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах нь.
Иймд:
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
Жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх
Малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулъя
#Урьдчилансэргийлье. Сэрэмжтэй байя.
Онцгой байдлын ерөнхий газар
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
УОК-ын Шуурхай штаб

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл