khovd.mn

“Сларри сийл технологиор зам засварын ажил хийгдэж дуусчээ.

Ховд аймгийн төвд хийгдсэн зам засварын ажил иргэд олон нийтийн шүүмлэлийг дагуулаад байна. Тэгвэл уг ажлыг гүйцэтгэж байгаа “Ховд АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцагаанаас тодрууллаа. Сларри сийл технологиор Номингийн уулзвараас нисэх хүртэл нийт 5.3 км буюу өргөтгөсөн урт тоогоор 6.5 км замыг шинэ технологиор гадаргуун уусгалт хийж зассан байна. Аймгаас зарлагдсан тендерт “Ховд АЗЗА” ТӨХК […]

0
1506
“Сларри сийл технологиор зам засварын ажил хийгдэж дуусчээ.

Ховд аймгийн төвд хийгдсэн зам засварын ажил иргэд олон нийтийн шүүмлэлийг дагуулаад байна. Тэгвэл уг ажлыг гүйцэтгэж байгаа “Ховд АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батцагаанаас тодрууллаа. Сларри сийл технологиор Номингийн уулзвараас нисэх хүртэл нийт 5.3 км буюу өргөтгөсөн урт тоогоор 6.5 км замыг шинэ технологиор гадаргуун уусгалт хийж зассан байна. Аймгаас зарлагдсан тендерт “Ховд АЗЗА” ТӨХК ЗТХ-ийн төв хамт шалгарч зам засварын ажлыг нийт 934 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэжээ. Сларри сийл гэдэг технологи нь Эмульсыг хамгийн багаар буталж угаасан хайрганы нэгдлийг тусгай төхөөрөмж машинаар дэвсэж гадаргуунд шинэ үе тогтоохыг хэлдэг байна. Уг технологийг ялангуяа Азийн орнууд маш ихээр хэрэглэдэг юм байна. Учир нь замынхаа элэгдэл насжилтыг уртасгаж өгдөг гэж үздэг гэнэ. Давуу тал нь богино хугацаанд хийгддэг, төсөвт хэмнэлттэй, гадаргуун дээр байгаа замын торон хагарлууд, элэгдлүүдийг бүрэн гагнаж, шинэ гадаргуу үүсгэж өгдгөөрөө онцлог гэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл