Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охиныг оройн 18:00 цагаас өглөөний 08:30 цаг хүртэл гавлаж, буу тулгаж, биед нь халдаж хэрэг хүлээлгэсэн асуудлын мөрөөр тус сумын засаг дарга О.Ганцоожоос тодрууллаа. Тэрээр хэлэхдээ тухайн үйл явдал болсны маргааш нь бид мэдсэн. Тэгээд сумын хүүхэд хамгааллын баг шуурхай хуралдаж, нөхцөл байдлын талаар судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Мөн тухайн цагдаагийн алба хаагчийг дуудаж уулзахад би хуулийн хүн, яав ч ийм үйлдэл хийхгүй хэмээн хэлсэн. Харин охины ээж өглөө 08:30 цаг орчимд охиноо авахаар цагдаагийн хэлтэс дээр очиход охин нь гавтай гарч ирсэн гэж хэлсэн. Бид нотолж чадахгүй. Цагдаагийн алба хаагчид албаны шалгалт оруулахаар болсон. Шалгалтаар үнэн мөн нь тогтоогдох байх. Хэрэв хүүхдийг гавалж, биед нь халдсан нь тогтоогдвол энэ нь байж болохгүй асуудал. Хариуцлагаа хүлээх байх гэдэг тайлбарыг өглөө. Ер нь хүүхдийг нэг цаг ч гавлах эрх байхгүй. Бид хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр шат дараатай ажлуудыг хийж байна гэлээ. 2022.04.17
Хариулт (0 )