НИК ХХК-ийн Ховд салбар шатахууны үнээ нэмж 3090 төгрөгт хүргэсэн нь олон нийтийн эсэргүүцлэл шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Тэгвэл тус ХХК-ийн зүгээс тайлбарлахдаа самбарын алдаа гарсан гэх тайлбарыг өгч байгаа ч иргэдийн хувьд хэт үнэмшилгүй тайлбар хэмээн үзэж байна. Энэ асуудалд Ховд салбарын захирал Н.Оюун-Эрдэнээс хаанаа ямар алдаа, яаж гарсан тухай дахин тодруулахад энэ миний алдаа, би байж боломгүй том алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна, хариуцлагаа хүлээж ажлаа өгөхөд бэлэн байна, тухайн өдөр 3090 төгрөгөөр манайхаас бензин авсан хүмүүс баримтаа аваад ирвэл хохирлыг нь барагдуулахад бэлэн байна гэдгээ хэллээ. 2022.03.23
Хариулт (0 )