2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын нэгний өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ганхуягаас тодруулга мэдээллийг бэлтгэлээ. Засаг даргын захирамжийн дагуу 18-26 насны цэргийн алба хаагаагүй цэргийн насны залуучуудад хуулийн дагуу 1 сарын өмнө цэргийн зарлана явуулах ёстой байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд зарлангаа хүргүүлээд явж байна. Монгол улсын засгийн газрын батлан хамгаалах яамны гаргасан шийдвэрийн дагуу оюутан цэрэг элсүүлэх, Оюутан цэрэг элсүүлэх журмын дагуу Ховд аймгийн төв-д үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн харьяа ХИС, Ховд политехник коллежийн оюутнуудыг хамруулсан. Цэргийн зарлан авсан цэргийн алба хаагаагүй 18-26 насны бүх залуучууд цэрэг татлагын товчоогоор орох ёстойг онцлов. Цэргийн зарлан дуудах хуудас авсан иргэн цаг хугацаандаа дуудсан газар бэлэн байх, ирэхдээ иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг цэргийн үүрэгтний үнэмлэхийг биедээ авч ирж цэрэг татлагын комиссоор орно.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )