khovd.mn

Ногоон паспортны ноцтой баримт эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2021.03.10

  Албаны гэх тодотголтой ногоон паспортыг ойр тойрныхондоо гаргуулан авахын тулд  эрх бүхий албан тушаалтнууд төрийн захиргааны нэрийг барьж “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт дараах хүсэлтийг хүргүүлсэн нь баримт болж үлджээ.   Баримт-1 2017.07.04-ны өдрийн 2 дроб 1670 тоот энэ албан бичигт Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ-Зүүн” хойд Азийн харилцааны жигүүр […]

0
1155
Ногоон паспортны ноцтой баримт эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2021.03.10

 

Албаны гэх тодотголтой ногоон паспортыг ойр тойрныхондоо гаргуулан авахын тулд  эрх бүхий албан тушаалтнууд төрийн захиргааны нэрийг барьж “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт дараах хүсэлтийг хүргүүлсэн нь баримт болж үлджээ.

 

Баримт-1 2017.07.04-ны өдрийн 2 дроб 1670 тоот энэ албан бичигт Япон улсын Шиманэ мужийн захиргаанаас зохион байгуулж буй “Шиманэ-Зүүн” хойд Азийн харилцааны жигүүр 2017 хөтөлбөрт оролцох болсон тул аймгийн ИТХ-ын Олон нийт, иргэдтэй харилцах, хэлтсийн мэргэжилтэн М.Нямтулга, Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Октябрь нарт албан паспорт олгоно уу гэжээ. Энэ албан тоотыг тухайн үед Ховд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Ганболд үйлджээ.Түүний гарын үсэг, албаны тамгаар баталгаажсан баримтыг үзэгч та бүхэн харж байна.

 

 

Баримт-2

2017.10.18-ны өдрийн 2 дроб 2369 тоот энэ албан бичигт Ховд аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Батцагааны Шаравжамцад БНСУ-ын Сеүл хотод болох Чүмбүк аймгийн захиргаа болон иргэдийн төлөөлөгчдийн хуралтай туршлага судлах айлчлал аялалд явахад нь албан поспорт гаргаж өгнө үү.Холбогдох баримтуудыг хавсаргав  гэсэн бас л ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан  Б.Ганболдын гарын үсэгтэй албан бичгийг үзэгч та бүхэн харж байна.

 

Үүний мөрөөр Ховд.мн сайтын эрэн сурвалжлах хэсэг ЭМГ-ыг зорьж Б.Шаравжамц гэдэг хүн энэ албанд ажилладаг эсэхийг тодруулахад тус хэлтсийн даргаар Д.Дэлгэрбаяр 2016 оны 12-р сарын 19-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласаар ирсэн гэдгийг хэллээ.

 

Баримт-3 2017.03.07-ны өдрийн 2 дроб 565 тоот энэ албан бичигт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч М.Тогтохбаатар нь БНХАУ-ын Аньхуй мужийн Хөфэй хотод хийх ажлын айлчлалд оролцох болсон тул албаны паспорт олгож өгнө үү гэжээ. Энэ албан тоотыг бас л ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан  Б.Ганболд үйлджээ.

 

Тэгвэл М.Тогтохбаатар нь энэ албанд ажиллаж байгаагүй гэдгийг баримтууд бас л нотолдог.

 

Эдгээр хүмүүс дээрх  төрийн захиргааны албан тушаалд,ажиллаж байгаагүй,

 2017-2020 онуудад аймгийн засаг дарга, аймгийн засаг даргын тамгын газраас гадаад томилолт аваагүй гэдэг нь ч батлагдсан.

 

Тухайн үед Б.Ганболд нь Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийн материалыг “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт явуулахаасаа өмнө тэднийг төрийн захиргааны албан тушаалд ажилладаг эсэхийг бүртгэл мэдээллийн сангаасаа шүүж болохоор байжээ. Шүүж нягтлах нь ч ЗДТГ-ын даргын үүрэг гэдгийг холбогдох албаны хүн хэллээ.Үүний цаана ямар нэгэн ашиг сонирхол, албан тушаалтнуудын хуйвалдаан байгаа эсэхийг ч үгүйсгэхгүй.

Энэ мэтчлэн та бидний мэдэхгүй, мэдсэн хэрнээ  чимээгүй өнгөрдөг асуудал ужиг болоод уджээ.

Төрд ажиллаж буй хэн ч бай ёс зүйтэй байж, аливаа хэм хэмжээнд захирагдаж,  хувийн эрх ашигаа төртэй хутгаж, хууль зөрчиж болохгүй гэдгийг сануулах цаг иржээ.

Бидний олж авсан баримтаар 2017 онд гэхэд л албаны паспорт хүссэн 30 орчим хүний материалыг “Гадаад харилцааны яамны консул”-ын газарт явуулжээ. Бид дараагийн цувралаараа эдгээр хүмүүс тухайн байгууллага, албан тушаалтнуудтай ямар хамааралтай эсэхийг сурвалжилна.

2021.03.09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл