Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт малын гоц халдварт шүлхий өвчин 2021 оны 08-р сарын 13-ны өдөр бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 11 сууринд 625 бог 345 бод өвчилж нийт шүлхийгээр өвчилсөн малын тоо 970-д хүрч 2 мал хорогдоод байгаа аж. Хорогдол бага байгаа хэдий ч өвчлөлийн тоо эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор тус багт хорио цээрийн дэглэм тогтоож 3 цэгт хяналтын пост ажиллуулж эхэлсэн байна.
2021.08.28
Хариулт (0 )