khovd.mn

МоЭнКо ХХК анхдагч сайн жишгүүдийг орон нутагт хэрэгжүүлсээр иржээ.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхай МоЭнКо ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгаа  дэмжих анхдагч жишиг ажлуудыг хэрэгжүүлж ирснийг Говь-Алтай” аймагт болж буй “Хариуцлагатай уул уурхайн” уулзалтын үеэр онцоллоо. Тухайлбал: Тус компанийн хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурьдвал (Авто зам ) экспортоо эхлэхээс өмнө 311 км хатуу хучиллтай зам тавьсан,Орон нутагтай хамтран ажиллах жишиг гэрээ байгуулж хэрэгжилтийг […]

0
732
МоЭнКо ХХК анхдагч сайн жишгүүдийг орон нутагт хэрэгжүүлсээр иржээ.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхай МоЭнКо ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгаа  дэмжих анхдагч жишиг ажлуудыг хэрэгжүүлж ирснийг Говь-Алтай” аймагт болж буй “Хариуцлагатай уул уурхайн” уулзалтын үеэр онцоллоо.

Тухайлбал: Тус компанийн хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурьдвал (Авто зам ) экспортоо эхлэхээс өмнө 311 км хатуу хучиллтай зам тавьсан,Орон нутагтай хамтран ажиллах жишиг гэрээ байгуулж хэрэгжилтийг жил бүр талууд хамтран дүгнэж ирсэн,2014 онд “Ховд Хөшөөт хөгжил сан”-г үүсгэн байгуулж экспортлосон нүүрсний тонн тутмаас орон нутгийн хөгжилд зориулан хандив төвлөрүүлж энэ хугацаанд өнөөдрийг хүртэл 20 гаруй тэр бум төгрөгийн төсөв бүрдүүлж аймаг орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлжээ. Мөн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний худалдан авалтын 92 хувийг орон нутгаас нийлүүлж, Ховд аймгийн ачаа тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, 26 аж ахуй нэгж 1000 жолоочийг орон нутгаас ажлын байраар хангаж, ковидын үед экспортын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, хилийн бүсэд чиргүүл сольж тээвэрлэлт хийх санаачлагыг анхлан хэрэгжүүлж, уурхайн орчимд байрлаж байсан 215 өрх бүхий Хөшөөт багийн төвийг засаг захиргааных нь нэгжийн хувьд цогцоор нь нүүлгэн шилжүүлсэн зэрэг анхдагч сайн жишгүүдийг хэрэгжүүлсээр иржээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн нийт ажилчдынх нь  75  хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл