khovd.mn

Монгол улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу?

Монгол улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу? УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг (2024.11.08) хийж баталсан. Монгол улсын Засгийн газраас 14 том мега төсөл, 300 гаруй дэд төслийг хэрэгжүүлэх бодлого хөтөлбөртэй байгаа. Гэвч 2025 оны төсвийг жижиглэж, үр ашиггүй олон зүйлд хуваарилж […]

0
131
Монгол улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу?

Монгол улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавих уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг (2024.11.08) хийж баталсан.

Монгол улсын Засгийн газраас 14 том мега төсөл, 300 гаруй дэд төслийг хэрэгжүүлэх бодлого хөтөлбөртэй байгаа. Гэвч 2025 оны төсвийг жижиглэж, үр ашиггүй олон зүйлд хуваарилж байгаа талаар иргэд, олон нийт бухимдаж байна. Тухайн төсвийг УИХ-ын Тамгын газраас баталж, хуулийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тухайн төсөвт хориг тавих үгүй нь шийдэгдэх учиртай боловч өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газраас явуулаагүй байгаа аж.

Эсвэл төсөвт хориг тавина гэсэн айдас болгоомж байгаа учраас цаг хожиж, олон нийтийн анхаарал суларч, мартагнахыг хүлээж байна уу гэсэн хардлага ч байгаа юм.

Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт зааснаар “Хуулийн эцсийн найруулгыг энэ хуулийн 46.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.

46.4.Энэ хуулийн 46.3-т заасны дагуу ёсчилсон хуулийг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ” гэж заажээ.

Мөн уг хуульд “Ерөнхийлөгчийн тамгын газар хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих, эсэхээ шийднэ” хэмээн заасан байдаг.

Хуулийн хэрэгжилтийг хангахгүй, тодорхой мэдээллийг олон нийтэд ил танилцуулахгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ямарч байсан даравч далдайх, булавч бултайх ардын үг байдаг нь биелэлээ олж, 2025 оны төсвийн асуудал нэг талдаа шийдэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл