Ховд аймгийн Манхан сумын засаг дарга Т.Лхагвасүрэн иргэн Н-ийг босож чадахгүй болтол зодож танхайрсан гэх санал гомдлын мөрөөр тус суманд ажиллалаа. Тодруулбал: Энэ сарын 18-ний өдөр тус сумын засаг дарга Т.Лхагвасүрэн нь архидан согтуурсан үедээ иргэн М.Нэргүйг биллиардны газар хоёр алгадаж, өшиглөж зодсны улмаас хавиргандаа гэмтэл авч босож чадахгүй байгаа талаар ар гэр нь мэдээллээ. Тухайн зодуулсан гэх иргэн М.Нэргүй нь биднийг очиход хавирга, толгой өвдөөд босож чадахгүй байна хэмээн зовиурлан хэвтэж байлаа. Сум орон нутгийг удирдаж байгаа дарга хүн иргэнээ барьж зодож, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах нь хэр зүйд нийцэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Түүнээс энэ асуудлаар тодруулахад намайг хэл үгээр доромжилсон учир би хоёр алгадсан. Гэхдээ тэр миний буруу хэмээв. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.2023.03.21
Хариулт (0 )