Камерын тусламжтайгаар Буянт гол дагуух зөрчил гэмт хэргийг газар дээр нь илрүүлэх боломжтой боллоо.
Ховд аймгийн ИТХ, ХНХГСГЗ, ДБХС, БОАЖГ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран Буянт гол дагуух тодорхой 10 цэгт 10 хяналтын камер суурилуулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэллээ.
Уг камеруудыг цагдаагийн газрын камерын хяналтын төвд өдөр бүр хянаж байгаа юм байна.
Өнөөдөр гэхэд л камерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлж зүлгэн дээр машинаа зогсоосон амрагч иргэдийн зөрчлийг газар дээр нь илрүүлж ажиллалаа.
Цаашид камерын хяналт үргэлжилсээр байна.Тийм учраас дүрэм журмаа биелүүлж байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй зөв боловсон л амарч аялаж зугаалах шаардлагатай байгаа юм.
2022.07.07
Хариулт (0 )