Ховд аймагт тулгамдаж байгаа олон асуудал бий. Үүний нэг нь хогэы асуудал юм. Бид хогггүй аймаг болно гэж олон жил ярьсан ч өнөөдөр хогтой хэвээр л байна. Нэг ёсондоо бодлого шийдэлгүй явсаар ирсэн гэсэн үг. Хогноос салахын тулд бид эхлээд хогны менежментийн төлөвлөгөөгөө баталж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, тодорхой шийдэлд хүрсний дараагаар үе шаттай хэрэгжүүлэх нь илүү оновчтой. Ховд аймгийн хогийн цэгээс үүссэн хоёр дахь Ховд хот бий болчихоод байна. Тэгвэл өнөөдөр “Хоггүй ховд” хэлэлцүүлэг Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд боллоо.
Тус хэлэлцүүлэгт Аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Жаргалант сумын 12 багын засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн төлөөллүүд оролцлоо. Уг хэлэлцүүлэгт урилгаар аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцсон юм. Түүний байр суурийг энэ үеэр сонслоо.
Аймаг орон нутаг удирдсан үе үеийн дарга нар хогны асуудлыг орхигдуулсан, хогны менежмент маш муу түвшинд хэрэгжсэн талаар зарим эх сурвалжууд хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Тиймээс хогны менежментийг зайлшгүй сайжруулах шаардлагтай байна гэж үзэж байна. Ховд аймгийн 320 га талбайг зөвхөн хог хаягдал эзэлж байна гэсэн тоон судалгаа ч гарсан байна. Энэ жил манай аймаг 2,5 тэрбум төгрөгийг хогонд зарцуулахаар тусгажээ.
Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган
Хариулт (0 )