Аймгийн төвд амьдардаг хэрнээ хуралдаа ирдэггүй, бас үг дуу гардаггүй төлөөлөгчид ч бий. Гэтэл алс баруун сумаас 400 км-ыг зориод хурлаа таслахгүй идэвхитэй ирдэг төлөөлөгчид байна. Тэдний нэг нь Булган сумын засаг дарга Ж. Дамдинбазар Үенч сумын засаг дарга Э.Уртнасан нар. Хуралд ач холбогдол өгнө. Баруун сумдын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаа дэс дараатайгаар танилцуулж санал хэлнэ.
Зарим нь дэмжигдэнэ, харин ихэнхи нь дэмжигдэх нь ховор. Учир нь МАН засаглаж байгаа учир тэр. Аймгийн 41 төлөөлөгчийн 28 нь МАН, 14 нь Ардчилсан нам. Тэгэхээр олонхоороо тэд саналыг нь унагааж чадна. Өчигдөр болсон аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Ж.Дамдинбазар дарга маш чухал саналуудыг уламжиллаа.
Тухайлбал: Сумын нэгдсэн эмнэлэгт парк шинэчлэл хийх шаардлагатай байна, ганц хоёрхон пургонтой, алсын дуудлагад явахад хүндрэл их байгааг онцлоод баруун 3 сумыг түргэн тусламжийн машинтай болгох асуудалд анхаарч өгөхийг хүсэв. Мөн Булган суманд сүүлийн жилүүдэд усны түвшин багассан учир усалгаатай газар тариалан эрхлэх сумдын тоонд Булган сумыг нэмэх шаардлагатай гэв. Ялангуяа Булган сум газар тариалан, жимс жимсгэний эх нутаг. Тэр ч утгаараа иргэд хөх тариа тариалах, газар тариалан эрхлэхийг зорьж байна. Манай суманд 300 орчим өрх айл хашаандаа жимс тарьж байгаа бол 7 том аж ахуй нэгж жимс жимсгэнэ тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тиймээс жимсний төсөл хэрэгжүүлэх бодлогыг тусгаж улмаар манай суманд 200 га газрыг нэмэгдүүлж иргэдийн газар тариалан эрхлэх боломжийг хангахад анхаарч өгөхийг хүслээ. Мөн тэрээр хэлэхдээ малчидын амжиргааны их үүсвэр болсон малын үнэ ханш 40 хувиар уначихлаа, залуу малчид ховордсон,хөдөөд малчидын залгамж халаа тасалдахад хүрч байна, иймд малын үнэ ханшинд анхаарах, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжиж малчид руу хандсан тодорхой бодлого тусгах шаардлага байгаа зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлэв. Иргэдээсээ сонгогдсон төлөөлөгч хүн ийм л байх ёстой. Ард иргэдийнхээ зовлон жаргалыг нь мэддэг амьдралд ойр тулгамдсан асуудлуудыг нь уламжлаад амжлаа. Цаашид аймгийн төлөөлөгчид нам гэхээсээ илүү хүний хөгжилд анхаарч төлөөлөгчдөөс гарч буй бодит саналуудыг улс төржихгүйгээр дэмжээд л явах шаардлагатай байгаа юм. 2022.10.22
Хариулт (0 )