Жаргалант сумаас хөдөөгийн иргэдийг нэвтрүүлэх хуваарь.
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
-Орон нутаг руу явах иргэд хуваарийн дагуу тогтоосон цагаас 30 минутаас 1 цагийн өмнө тухайн постод очно.
-Шинжилгээ сөрөг гарвал шууд нэвтрүүлж ажиллана. Харин нэг машинд зорчиж буй иргэдээс нэг нь эeрэг заавал тухайн машинд суусан бүх зорчигчдыг тусгаарлан дахин PCR шинжилгээ авна.
-Сум бүрийг эрх бүхий албан тушаалтанд хариуцуулсан ба тухайн сумдын Онцгой комисстой харилцан тохиролцож тодорхой нэг обьeктод орчин бүрдүүлж шинжилгээнд хамруулна.
-Зарим сумдын иргэдээс зохион байгуулалтын дагуу нэвтрэх пост дээр нь шинжилгээ авах ба тухайн зорчигчдыг автомашинаас нь буулгахгүйгээр шинжилгээ авна.
-Иргэдийн зорчих автобус бусад унааны жолооч нар сумын Онцгой комисс болон сум хариуцсан аймгийн Онцгой комиссын гишүүн, албан тушаалтантай холбогдож шатахуунаа хаанаас авах талаар мэдээлэл авна.
-Сумдын иргэдийг Жаргалант сумаас тээвэрлэх автомашинуудыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хөтөч машинаар чиглүүлж шатахууныг нь олгон шинжилгээнд хамрагдсан иргэдийг суулгаж дагалдах бичгийн хамт тухайн сумдын чиглэлийн хяналтын цэгээр нэвтрүүлж ажиллана.
#АОК, ШУУРХАЙ ШТАБ
Эх сурвалж: ЗДТГ
Хариулт (0 )