Зарим төрийн албан хаагчид ёс зүйгүй байна, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрч чадахгүй байна гэх иргэний гомдол саналууд тасрахгүй байгаа юм. Энэ асуудлаар Ховд аймгийн засаг даргын тамгын газрын дарга, Ховд аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболдоос тодрууллаа. Тэрээр хэлэхдээ төрийн албан хаагчдын ёс зүйн асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Төрийн албаны хуулинд захирах захирагдах ёс гэж бий. Төрийн алба хаагч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж, ёс зүйн дүрмээ хүндэтгэж ажлаа хийх ёстой. Наад зах нь харилцааны өндөр соёлтой, ёс суртахуунтай байх ёстой гэв. Хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэхийн тулд шат шатандаа анхаарах хэрэгтэй. Тийм ч учраас энэ асуудлаар томоохон уулзалт хэлэлцүүлэг хийж ёс зүйн алдаа гаргасан төрийн алба хаагчдыг кэйс болгож тавина гэдгээ хэллээ.
дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү
2022.02.15
Хариулт (0 )