Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг БНХАУ-ын Мо-Эн-Ко гэх ХХК-д н.Барсболд тэргүүтэй улс төрчид хууль бусаар өмчлүүлсэн тухай Хөшөөтийн уурхайн дарга асан Д.Цэдэнбал манай сайтад ярьлаа. Хөшөөтийн уурхай бол коксжсон нүүрсээрээ Монгол улсдаа 2-рт ордог том орд юм. Гэтэл Ховдчууд хаяандаа нүүрсний том ордтой хэрнээ харийн хүний гар харж, гал гуйж амьдарч байгаа нь дэндүү харамсмаар. Мо-Эн-Ко ХХК Хөшөөтийн уурхайг аваад Ховдын иргэдэд үр өгөөжөө өгч, ээлтэй байж,чадахгүй байна гэх шүүмжлэлүүд ч сүүлийн үед иргэд олон нийтийн дунд гарах болсон. Тийм ч учраас Мо-Эн-Ко ХХК-иас Хөшөөтийн уурхайн нүүрсний ордоо буцаан авч Стратегийн ордод авах нь зүйтэй гэдэг байр суурийг Д.Цэдэнбал гуай илэрхийллээ.
2021.08.31
Хариулт (0 )