Энэ эмэгтэйг Дашнямын Паниа гэдэг. Тэрээр сүүлийн 13 жил Алтай, Үенч, Булган, аймаг сумдын хооронд хүн тээвэр хийж байна. Тэр жилийн дөрвөн улиралд ийнхүү өөрөө машинаа бариад явдаг. Түүнийг анх жолоочоор ажиллаж эхлэхэд одоогийнх шиг засмал зам байгаагүй. Тээвэр хийгээд явах үед машин техник эвдрэх, саатах, дугуй хагарах гээд олон бэрхшээлтэй тулгардаг ч өөрөө л засвараа хийгээд явдаг. Харин хол зам туулаад гэртээ ирэхэд нь түүнтй хань машин техникийнхэн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаад явуулдаг гэж тэрээр ярьлаа. Түүний хувьд жолооч хийх нь жаргалтай байдаг. Өөрийнхөө хөлсийг дуслуулж олсон хөдөлмөрийн үр шимээ хүртэх сайхан байдаг хэмээн ярив. Д.Паниагийн хувьд өдөр бүр тээвэрт явдаг. Харин түүний хань үр хүүхдээ хичээл сургуульд нь хүргэх, гээд арын ажлыг нь амжуулдаг гэв. Эмэгтэй хүн жолоо бариад холын замд явна гэдэг хэн бүхний хийж чаддаг ажил биш. Түүний хувьд олон жил жолооч хийсэн учир зам харгуйгаа мэддэг болсон тул авто машиныхаа аюулгүй байдлыг хангаад замын хөдөлгөөнийхөө дүрмийг баримтлаад л явахад хүрэх газартаа саадгүй яваад очдог доо хэмээн ярьлаа. Алтан шаргал зам нь өлзийтэй байх болтугай.2022.12.30
Хариулт (0 )