khovd.mn

Д.Бумцэнд: Ёс зүйн алдаа гаргасан нягтланд хариуцлага тооцно

Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид ажлын байрны дарамт, цалинг нь үндэслэлгүй хасдаг асуудал, ажиллах нөхцөл боломжоор хангадаггүй гэх мэт хэд хэдэн шалтгаанаар манай сайтад мэдээлэл өгсөн. Нэн ялангуяа нягтлан бодогч Х.Ренценмядаг гэх эмэгтэй ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, архичидаа хэмээн дууддаг, үргэлж зандарч загнаж тушаадаг, биднийг хүн ёсоор үздэггүй, менежерийн хийх ажлыг урдуур нь орж нягтлан […]

0
1702
Д.Бумцэнд: Ёс зүйн алдаа гаргасан нягтланд хариуцлага тооцно

Шинэ Ховд Жаргалант ТҮК-ийн ажилчид ажлын байрны дарамт, цалинг нь үндэслэлгүй хасдаг асуудал, ажиллах нөхцөл боломжоор хангадаггүй гэх мэт хэд хэдэн шалтгаанаар манай сайтад мэдээлэл өгсөн. Нэн ялангуяа нягтлан бодогч Х.Ренценмядаг гэх эмэгтэй ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, архичидаа хэмээн дууддаг, үргэлж зандарч загнаж тушаадаг, биднийг хүн ёсоор үздэггүй, менежерийн хийх ажлыг урдуур нь орж нягтлан хийдэг гэх  мэт асуудлуудыг онцлон ярьсан юм. Энэ асуудлаар тус байгууллагын дарга Д.Бумцэндээс тодруулахад манай нягтлан ёс зүйн алдаа гаргасан байна, хариуцлага тооцно, бид байгууллага дотроо ярилцаж асуудлаа шийдээд маргааш гэхэд хэвийн ажиллаж эхэлнэ гэдэг тайлбарыг өглөө. ТҮК-ийн ажилчид байгууллагынхаа бугишсан асуудлыг дэлгэж тавьснаар энэ байгууллагын үнэн төрх гарч ирлээ гэж зарим иргэд ч үзэж байгаа юм. Цаг наргүй ачаалалтай ажилладаг ТҮК-ийн ажилчдын хувьд авдаг цалин нь бага, тэгсэн хэрнээ цалингаа хасуулах нь тэдэнд хүндрэлтэй байна гэдгээ ч хэлсэн. 

2022.02.09

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл