2020 оноос хойш шалгагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох Газар орны нэрийг хууль бусаар өөрчилсөн хэргийн шүүх хурал өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анххн шатны шүүхээс “Баян-Өлгий аймгийн засаг дарга асан” яллагдагч Д.Бауыржан нарын 14 хүнд холбогдох /эрүүгийн хэргийн тусгай ангийн 19.16-1/ хэргийг 2024.09.23-ны өдөр хэлэлцээд яллагдагчаар татагдсан 14 хүнээс 4 хүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Б, К, Г нарт 14000 нэгжээр торгох болон нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь хасах ял, зарим албан тушаалтнуудад 5000-8000 нэгжээр торгох ялыг тус тус оногдуулжээ.
Хэргийг эргэн сануулахад тэднийг ЭХТА-ийн19.16-1 буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байсан юм.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн тухайн үеийн албан тушаалтнууд нь Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг сумдад шинээр баг байгуулахдаа газар орны нэрийг улсын бүртгэлд казах нэрээр бүртгүүлсэн байдаг.
4 жил дамнасан уг хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны шүүх дээр ийнхүү болж, хууль зөрчиж, газар усны нэрийг зориуд казах нэрээр бүртгүүлж, хуульгүй юм шиг дураараа дургисан албан тушаалтнуудад Монгол улс хуультай, тусгаар тогтносон орон мөн гэдгийг Монголын шүүх батлан харууллаа.
Цаашид хэн ч бай Монгол улсын хууль тогтоомж, улс орны нийтлэг эрх ашиг, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын эсрэг ажилласан хэн бүхэн хуулийн өмнө хариуцлага хүлээдгийг санах хэрэгтэй.
Хариулт (0 )