khovd.mn

Дөргөн УЦСТӨҮГ-аас МУ-ын эрчим хүчний шилдэг инженер төржээ

Дөргөны УЦСТӨҮГ нь 2020 онд урд өмнө жилүүдэд үйлдвэрлэж байгаагүй цахилгаан эрчим хүчийг гарган авч үйлдвэрлэн борлуулж аймаг орон нутгийн төсөвт ус ашигласны 100 сая орчим төлбөрийг төвлөрүүлж бодит дэмжлэгийг үзүүлжээ. 2020 он тус байгууллагын хувьд амжилт бүтээл арвин, ажлын туршлагаа ахиулсан жил болсныг онцоллоо. Мөн тус станцаас ерөнхий инженер  Б.Лхангаажав МУ-ын эрчим хүчний салбарын […]

0
2538
Дөргөн УЦСТӨҮГ-аас МУ-ын эрчим хүчний шилдэг инженер төржээ

Дөргөны УЦСТӨҮГ нь 2020 онд урд өмнө жилүүдэд үйлдвэрлэж байгаагүй цахилгаан эрчим хүчийг гарган авч үйлдвэрлэн борлуулж аймаг орон нутгийн төсөвт ус ашигласны 100 сая орчим төлбөрийг төвлөрүүлж бодит дэмжлэгийг үзүүлжээ. 2020 он тус байгууллагын хувьд амжилт бүтээл арвин, ажлын туршлагаа ахиулсан жил болсныг онцоллоо.

Мөн тус станцаас ерөнхий инженер  Б.Лхангаажав МУ-ын эрчим хүчний салбарын 2020 оны шилдэг инженер болсон бахдам амжилтыг гаргажээ.

Дөргөн УЦСТӨҮГ нь  үйл ажиллагаагаа эхлүүснээс хойш хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол аваар, ямар нэгэн саатал гэмтэл гаргалгүй хэвийн ажилласаар  иржээ.

Бэлтгэсэн: Н.Таванцэцэг   О.Сайхандалай    2021.01.30 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл