khovd.mn

Дөргөн суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Ховд аймгийн Дөргөн сум нь аймгийн төвөөс 102 км-ын зайд оршдог дөрвөд угсаатан амьдардгаараа онцлогтой сум юм. Сүүлийн жилүүдэд тус суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, сум орон нутаг хөгжин цэцэглэж, нутгийн иргэдийн амжиргааны түвшин ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэв. Энэ онд шинээр 15 ортой хүн эмнэлэг, тоосгоны үйлдвэр, ахуй үйлчилгээний барилга, 3Чоно харайх”-ын […]

0
425
Дөргөн суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Ховд аймгийн Дөргөн сум нь аймгийн төвөөс 102 км-ын зайд оршдог дөрвөд угсаатан амьдардгаараа онцлогтой сум юм. Сүүлийн жилүүдэд тус суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, сум орон нутаг хөгжин цэцэглэж, нутгийн иргэдийн амжиргааны түвшин ч нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэв. Энэ онд шинээр 15 ортой хүн эмнэлэг, тоосгоны үйлдвэр, ахуй үйлчилгээний барилга, 3Чоно харайх”-ын гүүр гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм байна. Утааны асуудал төв гэлтгүй хөдөө орон нутагт тулгамдсан асуудал болсныг сумын удирдлага онцоллоо.  Цаашид утааны асуудлыг бодлогын түвшинд авч үзэж шийдэх нь чухал байна гэсэн юм. Дөргөн суманд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжиж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл  нарийн боов, модон эдлэл, төмөр, гутал, давсны үйлдвэр,  гээд хэд хэдэн үйлдвэрүүд бий болжээ. Ийнхүү сумандаа  үйлдвэрүүдийг бий болгосноор нутгийн иргэд аймгийн төвийг зорих шаардлагагүй болж орон нутгийнхаа үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломж бүрджээ. Энэ жилийн хувьд Ховд аймгийн ихэнхи нутгаар харьцангуй дулаан өвөл болж малчид малын гарз хохиролгүй өвлийг давж урин хавартайгаа ийнхүү золгож байна. Дөргөн сум нь 2020 онд хагас  түм тэмээ тоолуулж  тэмээн сүргээрээ аймагтаа сүүлийн 18 жил тэргүүлж байгаа сайхан мэдээ байна. Энэ жил Дөргөн суманд 162108 тоо толгой мал өвөлжиж байгаа юм байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл