Ховд аймгийн Дуут сумын эрүүл мэндийн төвийн эмч эмнэлэгийн ажилчид ковидын тархалт нэмэгдэж буй энэ цаг үед ачаалалтай байгаа хэдий ч хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Тэд өндөр зохион байгуулалтан дор хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж сумынхаа ард иргэдийг өдөр бүр шинэ мэдээ мэдээллээр хангаж, хүндрэл чирэгдэл, хүлээгдэл үүсгэхгүйгээр шинжилгээг газар дээр нь авч нэн шаардлагатай хүмүүсийг халдварын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор халдварын голомтод их эмч н.Болормаа өвчтнүүдийг гардан эмчилж байгаа юм байна. Тус суманд одоогоор Эрүүл мэндийн төвийн албан ёсны томилгоотой эрхлэгч эмч байхгүй байгаа юм байна. Эмч эмнэлэгийн ажилчдын ажиллах хүний нөөц бусад сумдыг бодвол харьцангуй цөөхөн гэнэ. Сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаатай холбогдуулан ирэх 7 хоногоос бүх хүүхдийг шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
2021.08.22
Хариулт (0 )