khovd.mn

Б.Туулайтулгыг үүрэгт ажлаа хүлээлгэн өг гэжээ

Тодруулбал: 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр “Орчлон плазад” болсон Ховд аймгийн залуучуудын холбооны “Neхt stop” шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаан дээр Жаргалант сумын дэд бүтэц хариуцсан орлогч дарга Б.Туулайтулга цэнгүүний тайзан дээр гарч ирж би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 га газрын азтан шалгаруулъя хэмээн сугалаа татаж азтан тодруулсан байдаг. Энэ үйлдэл нь олон […]

0
2023
Б.Туулайтулгыг үүрэгт ажлаа хүлээлгэн өг гэжээ

Тодруулбал: 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр “Орчлон плазад” болсон Ховд аймгийн залуучуудын холбооны “Neхt stop” шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаан дээр Жаргалант сумын дэд бүтэц хариуцсан орлогч дарга Б.Туулайтулга цэнгүүний тайзан дээр гарч ирж би эрх мэдлийнхээ хүрээнд 0.7 га газрын азтан шалгаруулъя хэмээн сугалаа татаж азтан тодруулсан байдаг. Энэ үйлдэл нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж улсын өмчийн газар захын даргын халаасанд явдаг уу?,  иргэний хүсээд ч олддоггүй газрыг сугалаагаар хялбархан олгож болдог байсан юм уу? даргад хууль дүрэм үйлчилдэггүй юм байна гэх асуудал олны анхаарлыг татсан.  Гэтэл Б.Туулайтулга даргын энэ үйлдэл нь түүний эрх мэдэлд ч хүрхээргүй асуудал болж 248 тоот сугалаагаар азтан болсон иргэн Б.Батсайхан ч газраа авч чадаагүй. Газрыг хэн дуртай дарга нь сугалаагаар олгоод байдаг асуудал ч биш. Газрын тухай болон бусад хууль дүрмийн дагуу иргэнд олгох ёстой. Өөрөөр хэлбэл тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэний өргөдлийн дагуу шийдэх учиртай юм. Тийм ч учраас Б.Туулайтулга даргын энэ үйлдлийг ёс суртахуунгүй үйлдэл хэмээн үзэж Жаргалант сумын засаг дарга Ц.Цогтбаяр, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар хариуцлага тооцохоо мэдэгдсэн.Үүний дараагаар  аймгийн засаг дарга Б.Дүгэржав Жаргалант сумын орлогч дарга Б.Туулайтулгыг өрөөндөө дуудаж ёс зүйгүй үйлдэл гаргаж, цаашлаад намын нэр хүндэд халдлаа гэж үзээд өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаа өг гэжээ. Харин засаг даргын энэ шийдвэрийг намынхан зарим гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Учир нь залуу хүн алдаж болно, төрөөс тэр хулгай хийгээгүй, үг үйлдлийн алдаа гаргасан учир ёс зүйн хариуцлага тооцож ажилтай нь үлдээх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа гэнэ.  Харин намын зарим гишүүдийн хувьд хариуцлага тооцох нь зөв хэмээн үзэж дараагийн даргын тухай таамаг дэвшүүлээд эхэлж. Ямартай МАН-ын хурал энэ сарын 28-ний өдөр болох юм байна. Энэ хурлаар Б.Туулайтулгын асуудлыг ч хэлэлцэх гэнэ. Харин иргэд олон нийтийн зүгээс хариуцлагатай албан тушаалтан ёс зүйгүй үйлдэл гаргасан тул хариуцлага хүлээлгэх нь зөв,түүнд ямар хариуцлага оногдуулах вэ гэдэг иргэдийн  хүлээлт бий болоод байна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл