khovd.mn

Б.Сандагсүрэн: Зам зассан компанид улсыг хохиролгүй болгож, замаа дахин засах хугацаатай үүрэг өгч байна.

Ховд аймгийн төвд хийгдсэн зам засварын ажил иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Уг ажлыг  “Ховд АЗЗА” ТӨХК төсвийн 934 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.”Ховд АЗЗА ТӨХК”-ийн хувьд өмнө нь “Сларри сийл” технологийг нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаагүй, тоног төхөөрөмж ч байхгүй юм байна. Харин “Зам тээврийн хөгжлийн төв” туслан гүйцэтгэгчээр орохдоо авто машиныг манайхаас […]

0
891
Б.Сандагсүрэн: Зам зассан компанид улсыг хохиролгүй болгож, замаа дахин засах  хугацаатай үүрэг өгч байна.

Ховд аймгийн төвд хийгдсэн зам засварын ажил иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Уг ажлыг  “Ховд АЗЗА” ТӨХК төсвийн 934 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээлжээ.”Ховд АЗЗА ТӨХК”-ийн хувьд өмнө нь “Сларри сийл” технологийг нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаагүй, тоног төхөөрөмж ч байхгүй юм байна. Харин “Зам тээврийн хөгжлийн төв” туслан гүйцэтгэгчээр орохдоо авто машиныг манайхаас нийлүүлж хангана гэж гэрээлжээ. Ингээд замын ажлыг эхлүүлж дуусгасан ч зам чанар, стандартын шаардлага хангаж чадсангүй, нэг удаагийн бороонд урсаж үгүй болсонд иргэд олон нийтийн эсэргүүцлэл шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Нэг ёсондоо ард түмний татварын 934 сая төгрөг салхинд хийсэв. Энэ асуудалд аймаг орон нутгийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн хэлэхдээ Ховд аймгийн засаг даргын тамгын газраас  хот доторх замаа үе шаттай шинэчлье гэсэн бодлого барьж ажиллаж байна.ИТХ-д саналаа хүргүүлж төсөв хөрөнгөө батлуулаад байгаа,  Энэ жилдээ зам засварын ажлыг Номингоос Ховд нисэх хүртэл засья гэж төсвийг нь шийдсэн. Харамсалтай нь энэ зам чанар стандарт хангасангүй, би хатуу байр суурьтай байна, юуны өмнө улсыг хохиролгүй болгож, зам засварын ажлаа дахин шинээр эхлүүлэх хугацаатай үүрэг өгч байгаа. ЗДТГ-аас дахин ажлын хэсэг байгуулагдана хэмээв. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл