Ховд аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсүхээс агаарын бохирдлын 2.8 тэр бум төгрөг юунд зарцуулагдсан, ямар үр дүн гарсан талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс эрс татгалзав. Тэгвэл түүнээс албаны авто машинаа унаж яваад хүн дайрч мөргөсөн асуудал болон зарим төрийн албан хаагч нарыг Ховд.мн сайтад ярилцлага битгий өгөөрэй хэмээн иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж буй асуудлаар нь тодруулахад Авто ослыг би нууж дарагдуулаад байсан зүйл байхгүй, тухайн үед цагдаагийн байгууллагад бүртгүүлээд явсан. Ямар ч нууж дарагдуулсан зүйл байхгүй хэмээв. Б.Баярсүх нь аймгийн засаг даргын зөвлөлийн хурал болох үеэр зарим төрийн албан хаагчдад хандаж Ховд.мн сайтад ярилцлага битгий өгөөрэй хэмээн үүрэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлсэн. Төрийн албан хаагч, төрийн байгууллага нь иргэд олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй, тэд ямар хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлэл өгөх нь тэдний эрх. Нэг ёсондоо Б.Баярсүх нь хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрх, төрийн албан хаагч нарын мэдээлэл өгөх эрхэнд ийнхүү албан тушаалаа ашиглаж цаашид энэ мэтээр халдаж байж болзошгүй байгаа юм. Түүнээс энэ асуудлаар тодруулахад чи битгий улс төржөөд бай, улс төрийн өнгө аястай битгий хүн рүү дайр гэх мэтээр асуултанд тодорхой хариулт өгсөнгүй.2022.12.12
2022.12.12
Хариулт (0 )