ХХААГ-ын лабораторын барилгын тендер шалгаруулалт 2021 оны 06 сарын 30-ний өдөр болсон байна. Тухайн үед тендерийн үнэлгээний хорооны багийг ХАА-ны албаны дарга Б.Батсүх ахалж орсон нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Тодруулбал: Тус тендерт “Саруул цамхаг” ХХК ялалт байгуулсан нь бусад өрсөлдөгч ХХК-иудын захирлуудын дургүйцлийг хүргэсээр байна. Түүний нэг нь “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ийн захирал У.Болдбаяр юм. Тэрээр хэлэхдээ ХАА-ны албаны дарга Б.Батсүх шаардлага хангаагүй, нийгмийн даатгалд өртэй, техник тоног төхөөрөмж учир дутагдалтай компанийг зориудаар тендерт ялуулсан. Үүний цаана ашиг сонирхолын зөрчил байна гэж үзэж байгаа. Тийм ч учраас ХАА-ны албаны дарга Б.Батсүхийг АТГ-т шалгуулж,шүүхэд хандсан тухай мэдээлсэн. Энэ асуудлаар түүнээс тодруулахад үнэлгээний хороонд 5 хүн ажилласан. Үнэлгээний хорооны олонхийн саналаар “Саруул цамхаг” ХХК-ийг шалгаруулсан. Тус ХХК-ийн 5 сарын нийгмийн даатгалын лавлагаа авахад өртэй байсан, харин энэ ХХК өрөө 6 сард барагдуулсан. Тэр баримтаа тендерийн бичиг баримтандаа хавсраад илгээсэн байсан. Түүнийг нь үнэлгээний хороо хэлэлцээд нийгмийн даатгалын өргүй юм байна гэж үзсэн. Түүнээс биш миний нөлөө ороогүй. Энэ тендертэй холбоотой асуудлаар АТГ үнэлгээний хорооны бүх гишүүдийг дуудаж мэдээлэл авсан. Түүнээс биш ямар нэгэн ашиг сонирхол, янз бүрийн асуудал байхгүй гэдэг тайлбарыг өглөө.
2022.03.30
Хариулт (0 )