khovd.mn

Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон гэх хэргээр өнөөдөр шүүх хурал нь болж байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 01-ний өдөр 18 настай охины толгой дээрээс халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин танхайрч, зодооны хэргээр шүүгдэж байгаа аж. Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Гэтэл хэрэг шийдэгдэж амжаагүй байтал ахин өөр хэрэгт холбогдсон нь энэ аж. Тодруулбал […]

0
918
Б.Ариунзаяа дахин бусдыг зодсон гэх хэргээр өнөөдөр шүүх хурал нь болж байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 01-ний өдөр 18 настай охины толгой дээрээс халуун кофе асгасан Б.Ариунзаяа дахин танхайрч, зодооны хэргээр шүүгдэж байгаа аж.

Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эл хэрэг одоог хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Гэтэл хэрэг шийдэгдэж амжаагүй байтал ахин өөр хэрэгт холбогдсон нь энэ аж.

Тодруулбал Б.Ариунзаяа нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “ZU” баарны үүдэнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн А, /эмэгтэй/-г зодож танхайрсан байна. Уг зөрчлийн хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж байгаа юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл