УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Булган суманд ажиллаж байна. Энэ үеэр тус сумын нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын онцгой комиссоос олгогдож буй пургон машиныг хүлээлгэн өглөө. Булган сумын хувьд хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ бусад сумдыг бодвол томоохонд тооцогддог. Тэр ч утгаараа эмнэлэгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд түргэн тусламжийн авто машины шаардлага хэрэгцээ зайлшгүй гардаг. Хамгийн холдоо 180 орчим км-т хүрч иргэдэд тусламж үйлчилгээг хүргэдэг байна. Бартаат замыг туулах машингүй учир их хэмжээний цас орсон энэ үед ОБГ-тай хамтарч холын дуудлагад хүрч байгаа талаар эмнэлэгийн удирдлагууд хэллээ.
Ялангуяа алсын дуудлаганд явахад бартаат замыг туулхаас эхлээд хүндрэл бэрхшээлүүд их гардаг байна. Туулах чадвар сайтай пургон машинтай болсноор эмнэлэгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх бүрэн боломжтой болж байна.
Хариулт (0 )