khovd.mn

“Баялаг буянт”ХХК-ийг үүсгэн байгуулагч эрхэмүүд 490 сая төгрөгөө хэзээ төлөх вэ?

“Баялаг Буянт” ХХК-ийг Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар 2011 оны 02 дугаар сард байгуулжээ. Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах  үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай авсан байдаг. […]

0
2383
“Баялаг буянт”ХХК-ийг үүсгэн байгуулагч эрхэмүүд 490 сая төгрөгөө хэзээ төлөх вэ?

“Баялаг Буянт” ХХК-ийг Жудайн Бямбаа, Тогтохын Жаргалсайхан, Бямбаагийн Цагаанбаатар, Жамъяндагвын Ганболд, Батхүүгийн Хатанзориг, Дамдинсүрэнгийн Гантулга, Очироогийн Лхагва-Эрдэнэ нар 2011 оны 02 дугаар сард байгуулжээ.

Тус компани байгуулагдаад ердөө 6 сар гарантай хугацааны дараа орон нутагт хүнсний ногоо даршлах, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах  үйлдвэр байгуулна хэмээн 490 сая төгрөгийн хүүгүй зээлийг 4 жилийн хугацаатай авсан байдаг.

Тухайн үед  ХХААХҮ-ийн яамны сайдын 2011 оны А дроб 08-р тушаалаар  орон нутагт эрхийг нь шилжүүлснээр 2011 оны 09-р сарын 09-ны өдөр  ХХААЖДҮГ-ын даргаар ажиллаж байсан Г.Гончигсүрэн, “Баялаг Буянт” ХХК-ийн захирал Т.Жаргалсайхантай  зээлийн гэрээг үзэглэж 490 сая төгрөгийн зээлийг орон нутгийн төсвөөр дамжуулан олгосон нь баримтуудаар нотлогддог. Харин

“Баялаг Буянт” ХХК 2016 оны 10-р сард зээлээ бүрэн төлж төсвийг хохиролгүй болгох ёстой байлаа.

Гэтэл тус компани  зээл авснаасаа хойш нэг ч төгрөг эргэн төлөлгүй 5 жил болсныг манай сайт эрэн сурвалжилж ил болгосон.

“Баялаг Буянт” ХХК-ийн  зээлийн эргэн төлөлтийн үндсэн график 2016 оны 10-р сард төлөгдөхөөр байсан.

Тухайлбал: 2012-2013 онд 30 сая төгрөг,  2013-2014 онд 130 сая төгрөг, 2014-2015 онд 130 сая төгрөг, 2015-2016 онд 200 сая төгрөгийг төлж барагдуулахаар байлаа. Графикийн дагуу 2016 онд зээлээ бүрэн төлж дуусгах ёстой байв.

Үе үеийн ХХААГ-ын дарга нар “Баялаг Буянт” ХХК-иас 490.000.000 сая төгрөгийн зээлийг төлүүлэхээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан ч тэрээр зээлээ төлөлгүй 5 жил болсон.

Бид эрэн сурвалжилсны үр дүнд ШШГГ-т шүүгчийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг хүргүүлсэн. Харин ард түмний татварын мөнгийг эргүүлэн төлж байгааг тодрууллаа. Ховд аймаг дахь ШШГГ нээлттэй хаалттай хорих 457 дугаар ангийн дарга ахмад Т.Бат-Оюун хэлэхдээ тус ХХК-ийн нэр дээр байсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн, үүсгэн байгуулагчдийн дансыг хаасан. Холбогдох арга хэмжээнүүдийг аваад явж байна. Нэн түрүүнд үйлдвэрийн үнэлгээг тогтооно. Хэрэв үйлдвэр нь 490 сая төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй бол 7 гишүүний хувийн хөрөнгийг хураах ажлыг үе шаттай хийнэ хэмээв. ШШГГ яагаад гүйцэтгэх ажиллагааг удаашруулаад байна, яагаад тэд ажлаа хийхгүй бүтэн жил 5 сарын хугацаа өнгөрөв гэдэг нь анхаарал татаж байна. Харин одоо тэд ажлаа хэрхэн хийж, ард түмний татварын мөнгийг хэзээ төлүүлж дуусах эсэхийг бид сурвалжилсаар байх болно. 2022.12.19

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл