Ховд аймгийн шигшмэл хурд-2023 наадам анх удаагаа зохион байгуулагдаж байна. Уг наадмыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, түүний ажлын алба, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан” санаачлан зохион байгуулж байгаа юм. Энэхүү наадамд 6 насны 450 гаруй хурдан хүлгүүд шандас хурдаа сорьлоо. Баяр наадам Азарган насны уралдаанаар эхэллээ. Азарган насанд Ховд аймгийн Чандмань сумын залуу уяач Батцагааны Тэмүүжингийн хийморь халзан аман хүзүүнд хурдалж наадамчин олноо баясгалаа 2023.07.30
Хариулт (0 )