2022 оны 04 сарын 21-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар болон Эрдэнэт хотод болсон мэргэжлийн хичээлийн олимпиадад Ховд аймгийг төлөөлж Цаст-Алтай цогцолбор сургуулийн нэр бүхий багш сурагчид амжилттай оролцож тус сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Баасанжав мөнгөн медаль, нэг сурагч тусгай байранд шалгарч нутаг орныхоо нэрийг өндөрт гаргаад ирсэн байна. Олимпиадад оролцсон багш сурагчдын унааны зардлыг аймгийн БШУГ хариуцах ёстойг Боловсролын ерөнхий газраас үүрэгдсэн ч аймгийн БШУГ-ын дарга Б.Алтангэрэл унааны зардлыг нь шийдэж өгөхгүй эцэг эхчүүдэд хүндрэл чирэгдэл учруулсаар өнөөдрийг хүрчээ. Энэ нь эцэг эхчүүдэд санхүүгийн дарамтыг учруулж эхэлсэн байна.
Унааны зардал нь 1.456.000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянган төгрөг болж байгаа юм байна. Багахан хэмжээний төсвийг шийдэж чадахгүй бие биерүүгээ бичиг цаас шидэлцэж байгаа нь харамсмаар.
Хариулт (0 )