Ховд аймагт өнөөдөр анхны бороо орж улмаар аймгийн төвийн зарим хэсэг болох Рашаант, Наран, Бичигт багийн нутаг дэвсгэрийн айл өрх, үйлдвэр, шатахуун түгээх станцууд үерт автаж зам харгуй, гудамж талбай хаагдаж, нөхцөл байдал хүнд байна. Нөхцөл байдал дээр Баруун бүсийн төв-ОБГ-ын гал түймэр унтраах аврах 48 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн хэд хэдэн хэсэг үерт автсан байна. Үерт автсан айл өрхүүд, гудамж талбайг аюулгүй болгох ажлыг бусад холбогдох байгууллагууд ОБГ-тай хамтран зохион байгуулж арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.
2018 онд бас л үер бууж олон арван айл өрхүүд хохирч үлдсэн. Тухайн багийн иргэд энэ асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудад уламжилж байсан ч тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрчээ. Цаашид яаралтай арга хэмжээ авч далан шуудуу татах ажлыг шийдэх хэрэгтэй байна
2022.07.10
Хариулт (0 )