khovd.mn

АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКЭЭР МОНГОЛ 92-Т ЖАГСЖЭЭ

Дэлхийн 155 улс орныг хамруулан 18 гол үзүүлэлтээр дэлхийд хамгийн аз жаргалтай, жаргалгүй улс орнуудыг жагсаажээ. Эрүүл мэнд, тав тухтай аж төрөл, хөдөлмөр эрхлэлт, орлогын боломж, улс төрийн ба нийгмийн нөхцөл гэхчлэн олон шалгуураар авч үзсэн бөгөөд амьдралдаа хэр сэтгэл хангалуун бэ, биеийн эрүүл мэнд чинь хэр вэ, өвчлөл ба хөгжлийн бэрхшээл, гэмтэл осол, спорт хэр […]

0
659
АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКЭЭР МОНГОЛ 92-Т ЖАГСЖЭЭ

Дэлхийн 155 улс орныг хамруулан 18 гол үзүүлэлтээр дэлхийд хамгийн аз жаргалтай, жаргалгүй улс орнуудыг жагсаажээ. Эрүүл мэнд, тав тухтай аж төрөл, хөдөлмөр эрхлэлт, орлогын боломж, улс төрийн ба нийгмийн нөхцөл гэхчлэн олон шалгуураар авч үзсэн бөгөөд амьдралдаа хэр сэтгэл хангалуун бэ, биеийн эрүүл мэнд чинь хэр вэ, өвчлөл ба хөгжлийн бэрхшээл, гэмтэл осол, спорт хэр оролддог вэ, дундаж наслалт, амьдралын өртөг, нийгмийн дэмжлэг, орлогын өсөлт, ядуурлын түвшин, эрхэлсэн ажлаасаа таашаал авдаг эсэх, ажил албандаа өсч дэвжих боломж хэр вэ, ажилтай байх баталгаа, ажилгүйдэл, ажлын дундаж цаг, нийгмийн бүтэц, төрийн дэмжлэг, депрессийн түвшин гэсэн 18 үзүүлэлтээр жагсаахад манайх 155 улсаас 92-т жагсаж байна. Тэгвэл хамгийн аз жаргалтай эхний 10 улсад Швейцарь, Финланд, Исланд, Нидерланд, Канад, Норвеги, Дани, Ирланд, Герман, Бельги улсууд багтжээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл