2021.05.11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага ирсэн байдаг .Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтраасан тухай бид мэдээлж байсан билээ. Тухайн автобус тус аймгийн “Улаан туг” багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, “Шарга” сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ын зайд шатсан. Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж яваад шатсан юм. Аавтобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг тухайн үед өгч байсан. Жолооч болон ачаа дайсан иргэд аль аль нь хохирч үлдсэн. Автобус шатаад 6 сар гарантай хугацаа өнгөрсөн хэдий ч иргэдийн хохирлыг барагдуулаагүй байгаа юм байна. Тийм ч учраас ачаагаа шатаалгасан иргэд манай сайтаар дамжуулж хохирол барагдуулж өгөхийг иргэн Т-ээс хүслээ. Тухайн үед автобус нь шатсан жолоочийн сэтгэлзүй маш хүнд байсан учир түүнд туслах хандивын аян өрнөж тодорхой хэмжээний мөнгө цугларсан байдаг. Гэхдээ хандиваар цугларсан мөнгө иргэдийн хохирлыг барагдуулах хэмжээний мөнгө цугласан уу гэдэг нь эргэлзээтэй. Ямартай ч ачаагаа шатаалгасан иргэд иргэн Т-ээс шатсан бараа материалынхаа үнэд дүйцэх хохирлыг барагдуулахыг хүсэж байна.
Хариулт (0 )