ZURA-д юу болов…
Өнгөрөгч Баасан гараг буюу 2026 оны нэгдүгээр сарын 23-ны оройн 18:00 цагт “Халзан бүрэгтэй” төслийн удирдагч “Монголион нэйшнл рийр ийрт корп” ХХК-ийн захиралА.Цолмонгийн урилгаар Ховд аймгийн зарим хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд буюу сэтгүүлчид “ZURA”гэх ресторанд уулзалдсан.

Уг уулзалтын үеэр бидэнд төслийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр бидний сууж байсан VIP өрөөрүү 10 гаруй гар утас барьж бичлэг хийсэн иргэд дайран орж ирж доромжилж Ховд.мн сайтын сэтгүүлч Н.Таванцэцэгийн биед халдаж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж тэсэхийн аргагүй байдалд оруулсан.

Олон хүн зэрэг дайрч биед нь халдсан учир Н.Таванцэцэг сэтгүүлч аргагүй хамгаалалт хийж хариу үйлдэл үзүүлсэн нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгүүлчийг илт буруутгасан бичлэг цацагдсан нь иргэдийн шүүмжлэлийг дагууллаа.
Гэвч үнэн хэрэгтээ “ZURA-ийн … ноймрын өрөөнд болсон үйл явдал өөр юм.
Сэтгүүлч Н.Таванцэцэгийн үснээс зулгаасан, гар хөлийг нь шалбалж гэмтээсэн, хөхөрч няцарсан зэрэг олон ноцтой асуудал бий. Мөн өмсөж явсан куртикыг нь иртэй зүйлээр зүссэн. Магадгүй биед нь мэсээр халдах гэж байсныг ч үгүйсгэх аргагүй.


Ийм ч учраас дайран орж ирсэн 10 гаруй иргэдээс гадна хариуцлага тооцох ёстой газрын нэг нь “ZURA” ресторан.
Учир нь уг байгууллага үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаагүй, бусдын хувийн орон зайг хүндэтгэн үзээгүй, тэдний орон зайруу олон иргэд шууд халдах нөхцлийг бүрдүүлж тэр бүү хэл тухайн байгууллагын эзэд нь дайран орж ирсэн иргэдийг мэдээллээр хангасан байж болзошгүй байгаа юм.
Аливаа үйлчилгээний байгууллага нь үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг ямар нэгэн байдлаар задруулахгүй байх, тав тухтай орчин нөхцлөөр хангаж, аюулгүй байдлыг нь бүрдүүлж ажиллах ёстой.
Үүнд тухайн газраар үйлчлүүлж байсан иргэд гомдолтой байгаа юм.
Тийм ч учраас “ZURA” болон бусдын хувийн орон зайруу олноороо дайран орж ирж бусдын эрхэнд ноцтой халдсан иргэдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байна.
Тухайн өдрийн уулзалтад Ховд.мн сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Таванцэцэг, KHovdnews.mn сайтын эрхлэгч сэтгүүлч бөгөөд Аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Х.Алтантуяа, Newkhovd.mn сайтын эрхлэгч сэтгүүлч С.Жавзандулам, Khovdtimes.mn сайтын эрхлэгч сэтгүүлч Ж.Саруул, Олон ястны телевизийн захирал Ч.Нямхүү нар болон төслийн багийн нэр бүхий 3 ажилтан байсныг онцлох нь зүйтэй.

Гэтэл гаднаас дайран орж ирсэн иргэд илт нэг талыг барьж сэтгүүлч Н.Таванцэцэгийг зориудаар харлуулж, гутаан доромжлох үйлдлийг явуулж байгаа нь зориудынх гэдэг нь ч тодорхой байгаа юм.
Мөн сэтгүүлчдийг нийгэмд муухай харагдуулах гэж улайран дайрч байгаа нь анхаарал татаж байна.
Магадгүй тэд ардаа санхүүжилттэй ч байхыг үгүйсгэхгүй. Иймд тэдний гаргасан гүтгэлэг болон бусдын хувийн орон зайд халдсан асуудал зэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно.






















Хариулт (0 )