khovd.mn

Хүү алга болоод 8 хонов. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.  Энэ хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн хайж байгаа юм. Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд […]

0
1111
Хүү алга болоод 8 хонов. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 7 дахь өдрөө үргэлжилж байна.  Энэ хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн хайж байгаа юм.

Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Онцгой байдлын газар, ШШГГ- 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Хөгжимт драмын театр, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн ЕБ-ын сургуулиуд, бусад албан байнууллага, аж ахуй нэгжүүд, хүүгийн ар гэр болон дронтой хувь хүмүүс хамтран ажиллаж байна. Хэрэв хүүг харсан үзсэн хүн байвал 7043102 дугаарт холбогдоно уу.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл