Алга болсон хүү камерын бичлэгт өртсөн цэгүүд….
Иргэн А.Бямбажаргал нь “Ганданпунцаг Чойлон” хийд тал руу чиглээд гүйж байгаа нь:
Иргэн А.Бямбажаргал нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум Буянт баг Дарвийн өргөө орон сууцны … тоот гэрээсээ алга болсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалган эрэн сурвалжлах ажиллагааг өргөн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Тус хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ирж ажиллаж байгаа юм байна.
Сураггүй алга болсон иргэнийг Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах пэйж хуудсанд зарлан мэдээллэж цахим орчинд иргэдээс мэдээ, мэдээлэл авч холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Ховд аймагт суурилуулсан камерын хяналтын дэд төвийн камерын хяналтын бичлэгт иргэн А.Бямбажаргал нь гэрээсээ найзуудын хамт гарч байгаа, мөн ганцаараа гүйж байгаа нь хэд хэдэн хяналтын камерт бичигдсэн байна.
Иймд оршин суугаа газраасаа алга болсон иргэний талаар ач холбогдол бүхий мэдээллийг Цагдаагийн байгууллагын 7043102, 88849756 дугаарын утсанд яаралтай мэдээллэж эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.
Хариулт (0 )