2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед 14 настай охин 3 залууд хүчиндүүлсэн хэрэг үйлдэгдсэн. Уг хэрэг шийдэгдэхгүй 9 сарын хугацаа өнгөрчихөөд байгаа юм. Хэрэг удааширч байгаа нь олон сөрөг дагаваруудыг ч үзүүлж эхлээд байна. Хүчиндсэн гэх 3 этгээдийн ар гэр нь хохирогч охины гэрт ирж нөлөөлөх оролдлогууд хийж, охиныг дарамталж, хоёр сая 960 мянган төгрөг өгсөн тухай бидэнд мэдээллээ. Мөн миний хүүхдүүд шоронд орвол чи ч бас шоронд орно шүү хэмээн айлган сүрдүүлжээ. Мөн хохирогч охин төрөөс олгож буй хүүхдийн мөнгөө авдаггүй, учир нь түүний аав ээж мөнгийг нь авчихдаг тухай ч ярьлаа.
Хариулт (0 )