khovd.mn

Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод “Улаанбурхан” өвчний тохиолдол 5075 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүн насбарсан байна. Зэргэлдээ Говь-Алтай аймагт энэ сарын 02-ны өдөр уг өвчлөл бүгтгэгдсэн байсан. Тэгвэл энэ сарын 03-ны оройн 21:00 цагт Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохирлдол бүртгэгдлээ. Тодруулбал: Вакцины тунд хамрагдаагүй 4 болон 7 сартай нярай хүүхдүүд өвчилсөн байна. Иймд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд […]

0
551
Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ

Улаанбаатар хотод “Улаанбурхан” өвчний тохиолдол 5075 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хоёр хүн насбарсан байна. Зэргэлдээ Говь-Алтай аймагт энэ сарын 02-ны өдөр уг өвчлөл бүгтгэгдсэн байсан. Тэгвэл энэ сарын 03-ны оройн 21:00 цагт Ховд аймагт “Улаанбурхан” өвчний хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал: Вакцины тунд хамрагдаагүй 4 болон 7 сартай хүүхдүүд өвчилсөн байна.

Иймд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамрагдаж, гараа сайтар угааж, олон нийтийн газраар явахдаа маск зүүж явахыг мэргэжлийн салбар байгууллагууд зөвлөж байна. “Улаанбурхан” өвчний үед халуурах, нус гоожих, ханиалгах, нүдний салст бүрхэвч улайж үрэвсэх, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Уг өвчнөөр өвдсөн хүнтэй ойр байсан 10 хүний 9 хүн халдвар авах эрсдэл өндөртэй халдварт өвчин юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагадаа яаралтай хандана уу

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл