khovd.mn

Хачигт халдвараас урьдчилан сэргийлцгээе

Ховд аймгийн хэмжээнд хийсэн судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь хачигт халдварын байгалийн голомттой, өндөр идэвхжилтэй бүсэд хамаарч байна. Урин дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэж чийгшихтэй зэрэгцэн шимэгч амьтад идэвхжин хөрсний гадаргуу дээр гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор хачигны идэвхжил мөн нэмэгдэж эхэлдэг байна. Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс жил бүр хачигны […]

0
29
Хачигт халдвараас урьдчилан сэргийлцгээе

Ховд аймгийн хэмжээнд хийсэн судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь хачигт халдварын байгалийн голомттой, өндөр идэвхжилтэй бүсэд хамаарч байна.

Урин дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэж чийгшихтэй зэрэгцэн шимэгч амьтад идэвхжин хөрсний гадаргуу дээр гарч ирдэг. Үүнтэй холбоотойгоор хачигны идэвхжил мөн нэмэгдэж эхэлдэг байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс жил бүр хачигны идэвхжлийн тандалт, судалгааг хийдэг. Энэ жил уг тандалт судалгаа 4 дүгээр сарын 1-нээс 10-ны хооронд үргэлжилж байна.

Манай улсад хачигт халдварын гурван төрлийн өвчин бүртгэгдсэн. Үүнд:

• Мал, амьтнаар дамжин халдварладаг, риккетсиоз хэмээх нянгаар үүсгэгддэг өвчин

• Ойн хачигт хазуулснаар дамждаг, боррелиоз хэмээх нянгийн халдвар

• Хачигт энцефалит буюу вирусээр үүсгэгддэг өвчин

Эдгээрээс хамгийн хүнд явцтай, хоруу чанар өндөртэй нь хачигт энцефалит бөгөөд ихэвчлэн тайгын хачгаар дамжин халдварладаг байна.

Хачигны идэвхжил гуравдугаар сарын сүүлчээс эхэлж, дөрөв, тавдугаар сард оргил үедээ хүрдэг. Хачиг нь зөвхөн хөдөө орон нутагт төдийгүй аймгийн төвд ч мал, амьтан, тэжээвэр амьтан, мөн мод, бут, өвсний навчаар дамжин хүний биед наалдах эрсдэлтэй байдаг.

Ховд аймгийн хэмжээнд Он гарснаас хойш хачигт хазуулсан 5 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнгөрсөн онд нийт 48 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь хачигт халдвараар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Зарим иргэд хачигт хазуулсны дараа дур мэдэн татаж авах, эмнэлэгт хандахгүй, шинжилгээ өгөхгүй байх тохиолдол гардаг. Үүнээс үүдэн өвчин хүндэрч нас барсан тохиолдол ч аймагт бүртгэгдэж.

Иймд иргэд хачигт хазуулсан тохиолдолд заавал Зоонозын өвчин судлалын төв болон харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгч, мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай.

Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд тод өнгийн хувцас өмсөх, мал, амьтантай харьцсаны дараа болон байгальд явж байх үедээ өөрийн болон бага насны хүүхдийн биеийг 2 цаг тутамд шалгаж байх хэрэгтэйг ЗӨСТ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Лхагва-Очир зөвлөлөө.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл