khovd.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Халзанбүрэгтэйн” асуудлаар иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамтаар Ховд аймагт ажиллаж Ховд аймгийг Улаангомтой холбох 163,3км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Мянгад сумын иргэдтэй уулзаүт зохион байгууллаа. Тус сумын иргэдийн зүгээс газрын ховор элементийн хайгуулын үйл ажиллагааг явуулж буй “Халзанбүрэгтэй” төслийн талаар санал бодлоо хуваалцлаа. УИХ-ын дарга […]

0
252
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Халзанбүрэгтэйн” асуудлаар иргэдтэй уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамтаар Ховд аймагт ажиллаж Ховд аймгийг Улаангомтой холбох 163,3км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Мянгад сумын иргэдтэй уулзаүт зохион байгууллаа.

Тус сумын иргэдийн зүгээс газрын ховор элементийн хайгуулын үйл ажиллагааг явуулж буй “Халзанбүрэгтэй” төслийн талаар санал бодлоо хуваалцлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн саналыг харгалзан үзэж Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн ЗГ-т хүргүүлэх, Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах, Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд 50 иргэнээ сонгож, төлөөллөө бүрдүүлэх, Засгийн газрын шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа “Халзанбүрэгтэй”-д хэрэгжихгүй гэдгийг мэдэгдлээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл