Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног ирэх даваа гаргаас эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалагаас тодруулга мэдээлэл авлаа.
Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу бие даалтын долоо хоног ирэх даваа гарагаас эхэлж байна.
Бие даалтын долоо хоногийн зорилго нь сурагчдыг амьдрах ухаанд сургах, сургалтын хөтөлбөрийг дэмжих, хичээлээс гадуурх үйл ажилгаанд чиглэдэг.
Энэ улирлын бие даалтын долоо хоногийн гол зорилго, чиглэл нь сурагчдыг гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул эрсдлийн үед өөрийгөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадварт сургахад чиглэж байна. Тус ажлыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Ховд аймагт 3 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд цахим болон танхимын хосолсон хэлбэрээр явагдана. Мөн 3 дугаар сарын 20, 21, 23-ны өдрүүдэд техник технологийн олимпиад явагдах юм.
Харин энэ улирлын сурагчдын амралт 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 13-ны хооронд үргэлжилнэ.






















Хариулт (0 )