Ховд.мн -ны сурвалжлах баг Худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг Ховд аймгийн худладан авах ажиллагааны дарга Н. Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
Тэрээр ярихдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрх шилжиж ирсэн 6 ажил 5 тэрбум орон нутгийн хөрөнгө оруулалтаар давхардсан тоогоор 112 ажил 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хуулийн хугацаанд зарлаад 100 хувийн гүйцэтгэлтэй дууссан байна.
Өнөөдрийн байдлаар шаардлага хангаагүй компани байхгүй. Тендерт оролцож байгаа компани тодорхой хэмжээний тухайн хөрөнгө оруулалтын ажил дээр боломжтой чадамжтай гэж орж ирдэг.
2025 оны хувьд 112 ажил дээр 17 гомдол гарсан үүнээс Сангийн яаманд 15, шүүхэд 2 гомдол гарсан. Шүүхийн 2 гомдол шийдэгдээгүй байна. Сангийн яамны 15 ажил шийдвэрлэгдээд дууссан.
Тендер шударга явагдаж байгаа гэж харж байгаа.
Цахим систем дээр бусад компанийнхаа үнэлгээг харах бүрэн боломжтой.Энэ оны бүх худалдан авах ажиллагааг хугацаанд нь зохион байгуулсан. Энэ жилийн хувьд манай дээр Ховд аймгийн ийм ийм төсөв татагдлаа гэсэн мэдээлэл ирээгүй байна. Оны эцэс болоогүй эцсийн байдлаар сангийн яам дээр татагдаад тэндээсээ тайлан мэдээ гардаг байгаа.
Яг одоо захиалагчаас ирсэн 112 ажил манай дээр хуулийнхаа хүрээнд зарлагдаад үр дүн гараад дууссан. Тийм болохоор 100 хувь үр дүнгээ үзсэн гэж харж байна. Зарлагдаагүй гацаасан ажил байхгүй.
Хариулт (0 )